Антальяа аялал

Аэромонголиа ХХК-н нийт албан хаагчид 100% дархлаажуулалтандаа хамрагдаж дууслаа.

Улаанбаатар-Антальяа-Улаанбаатар чиглэлд 7 хоногийн аялалд гарахад бэлэн үү?

Антальяа бол Туркийн хамгийн хурдацтай хөгжиж буй хот бөгөөд Газар Дундын Тэнгисийн баруун эргээр байрладаг тул гайхамшигт байгалийн сайхныг харах боломжтой.

Сая гаруй хүн амтай энэхүү хот нь Туркийн хамгийн том хот гэдгээрээ алдартай. Мөн энэхүү үзэсгэлэнт хот нь субтропикийн халуун дулаан уур амьсгалтай бөгөөд, хотын халуун зуны улирал нь жуулчдыг татах нэгэн гол онцлог болдог юм. Байгалийн гоо үзэсгэлэнгээрээ алдартай Антальяа хот нь Эртний Ромын үеэс үлдсэн гайхамшигт барилгуудаараа жуулчдыг татдаг байна.

Мөн Антальяа хотод Риманы үеэс эхтэй сэргээн засварлагдсан түүхэн газар болох Калейси хот оршдог. Түүх дүүрэн хуучны түүхэн газруудын хажуугаар жуулчдын сонирхлыг татдаг зүйл бол Антальяагийн үе үеийн түүхийг харуулдаг түүхэн музейнүүд юм. Бас нэгэн тайлагдашгүй гайхамшиг бол Чимерагийн галын дөл билээ. Энэхүү дөл нь тасралтгүй асдаг бөгөөд хэд хэдэн удаа унтраах гэж хүртэл оролдож байв. Энэхүү гайхашигт дөлийн учрыг одоог хүртэл тайлж чадаагүй байна.