“АэроМонголиа” ХХК нь Технологийн үйлчилгээний авто машины жолооч ажилд авна.
ТЕХНОЛОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТО МАШИНЫ ЖОЛООЧ
Ажлын байранд тавигдах шаардлага:
• В, С, D ангилалтай, 2-оос дээш жил жолоо барьсан
• Ажлын цаг сайн барьдаг, хувийн сахилга бат сайтай, хариуцлагатай, цэвэрч нямбай
• Машин техникийн талаар мэдлэгтэй, эвдрэл гэмтлийг оношлох чадвартай байх
• Ажлын ачаалал даах чадвартай, ээлжээр ажиллах боломжтой, тогтвор суурьшилтай ажиллах
• Багаар болон бие даан ажиллах чадвартай
• Нийтийн тээврийн мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Ээлжийн ажилтануудыг хуваарийн дагуу тогтоосон цагт, заасан цэгээс авах, хүргэх,
• Өөрийн эзэмшсэн автомашиныг албан ажилд ямагт бэлэн байдалд байлгах, зам тээврийн осол зөрчил гаргахгүй ажиллах
• Авто машины техникийн бүрэн бүтэн байдлыг хянан, бие даан аюулгүй ажиллагааг ханган ажиллах, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд цаг алдалгүй удирдлагад мэдэгдэн арга хэмжээ авхуулах
• Эзэмшсэн автомашин бүрт тохирсон улирлын болон графикт техник үйлчилгээний ажлуудыг хийлгэж байх
Байршил: Улаанбаатар хот