Зорчигчдын анхааралд
Бүртгэгдсэн тээш гэдэг нь тээвэрлэгч өөрийн хариуцлагандаа хүлээн авч тээшний зүүлтийн тасалбар олгосон тээшийг хэлнэ.
Зорчигчийн бүртгэгдсэн болон гар тээшний жингийн нийлбэрийн хязгаар нь доор дурьдсан байдлаар тогтооно. Мөн тийзний нөхцөлөөс хамаарч авч явж болох тээшний хэмжээ өөр байж болно.
Зэрэглэл | Олон улс | Орон нутаг | ||
---|---|---|---|---|
Агаарын хөлөг | AIRBUS A319 | ERJ-145LR | AIRBUS A319 | ERJ-145LR |
Энгийн зэрэглэл | 20*кг | 20*кг | 15*кг | 15*кг |
Хүүхэд | 15*кг | 15*кг | 10*кг | 10*кг |
Нярай | Хүүхдийн тэрэг/ замд хэрэглэх хоол хүнс |
(*-Гар тээш болон тээшний ниилбэр жин)
Бүртгэгдээгүй тээш гэдэг нь тухайн зорчигчийн хувийн хариуцлаган дор агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэгдэж буй тээшийг хэлнэ. Зорчигч нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж гар тээш, эд зүйлсээ агаарын хөлөгт мартах, үлдээх , алга болсон гэх мэт зүйлээс гарсан хохиролд тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй. Зорчигчид нь агаарын хөлгийн суудлын дээрх зайнд багтах хэмжээний гар тээшийг зөвшөөрөгдөх хэмжээнд тээвэрлүүлэх ба гурван талын хэмжүүрийн нийлбэр нь ERJ-145 агаарын хөлгийн хувьд 115 см-с, Airbus A319 агаарын хөлгийн хувьд мөн 115 см-с хэтрэхгүй байх ёстой. Мөн дараах зүйлүүдийг агаарын хөлгийн бүхээгт үнэгүй авч орж болно. Үүнд:
Зорчигч нь хөгжмийн зэмсэг эсвэл хэврэг шинж чанартай эд зүйлс /компьютерийн дэлгэц гэх мэт/ зэрэг нь хэмжээгээрээ гартаа авч явах тээшний хэмжээнээс овор ихтэй байвал суудал захиалан тээвэрлүүлж болно. Ийм тохиолдолд дараах зүйлүүдийг мөрдлөг болгоно.
Зорчигчийн гар тээшин дэх шингэн зүйлсийн хязгаарлалт. Нислэгийн аюулгүй байдлыг хангах, ICAO-с тавьж буй шаардлагын дагуу зорчигчдын гар тээшин дэх шингэн зүйлсэд дараах хязгаарлалтыг тавина.Үүнд: