ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Аэромонголиа ХХК-ийн 20 жилийн ойг тохиолдуулан эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчид, бизнесийн түнш, хамтран ажиллагсад болон үйлчлүүлэгчиддээ чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлье!
Манай компани нь анх 2001 онд үүсгэн байгуулагдаж анхны нислэгээ 2003 онд орон нутгийн чиглэлд үйлдэж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш өдгөө орон нутгийн 8 чиглэлд, олон улсын 5 чиглэлд үйл ажиллагаагаа өргөжин тэлжээ.
Аэромонголиа авиа компани нь олон улсын стандартын дагуу нислэгийн аюулгүй ажиллагаа болон үйлчилгээндээ тэргүүний стандартыг нэвтрүүлснээр найдвартай, соёлтой, үндэсний агаарын тээврийн тэргүүлэгч авиа компани болох гол зорилготой ажилладаг. Манай компани одоогоор 2 Embraer ERJ145 LR, 1 Airbus A319 буюу нийт 3 онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Ирэх 2022 онд манай баг хамт олон Airbus A320/A321 онгоцыг оруулж ирэх том ажилдаа шамдан орлоо. Мөн хэтийн зорилгодоо Нарита болон Шеньжин чиглэлд олон улсын нислэг нэмэхээр ажиллаж байна. Аэромонголиа авиа компани нь олон улсын болон үндэсний авиа компаниудтай хамтарч Монгол улсын иргэний нисэхийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө ажиллах болно.
Биднийг дэмжиж амжилтыг маань хамт бүтээлцэж яваа нийт зорчигчид, хувьцаа эзэмшигчид, бизнесийн түнш, хамтран ажиллагсаддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Хүндэтгэсэн,
“Аэромонголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Н. МӨНХЖАРГАЛ