Түгээмэл асуулт

  • - Нислэгийн тийзийг хаанаас худалдан авах вэ?
Та манай вэб сайт болох www.aeromongolia.mn хаягаар ороод тийз захиалах хэсэгээс нисэх чиглэл болон өдрөө оруулан захиалан авах боломжтой ба танд лавлах зүйл байвал (976) 70103030 дугаарын утсаар болон reservation@aeromongolia.mn имэйл хаягаар хандана. /ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагын хооронд / Улаанбаатар хотод Моннис цамхаг, 1 давхар, Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэгт байрлах Аэромонголиа төв билетийн касс, мөн Аэрмаркет, Аэртранс, Аэрлинк, Наран травел зэрэг тийз борлуулалтын агентлагуудаас худалдан авах боломжтой. Хөдөө орон нутаг болон гадаадад суугаа төлөөлөгчийн газруудаас худалдан авах боломжтой. Төлөөлөгчийн газруудын хаяг мэдээллийг "Холбоо барих" цэсний "Төлөөлөгч" хуудаснаас харах боломжтой.
  •  - Худалдаж авсан тийзний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас, хэрхэн авах вэ?
Тийз худалдан авсан агентлагаасаа, эсвэл манай төв билетийн касс 7010 3030 дугаараас лавах боломжтой.
  •  - Харгалзах хүнгүй бага насны хүүхдийг хэрхэн тээвэрлэх вэ?
Дагалдах хүнгүй хүүхэд үйлчилгээ нь 2-16 хүртэл насны ганцаараа аялж буй хүүхдэд үзүүлэх үйлчилгээ бөгөөд эцэг эх/ асран хамгаалагчийн хүсэлтээр уг үйлчилгээг үзүүлж болно. Ингэхийн тулд эцэг эхээс итгэмжлэх гаргаж өгөх шаардлагатай.
  • - Нислэгийн өдөр, зорчигчийн нэр яаж солиулах вэ?
Зорчигчийн нислэгийн өдрийг солих болон нэр солиход та тийз худалдан авсан борлуулагч агент эсвэл төв кассанд ирж солиулах боломжтой. 7010 3030 дугаарын утсанд холбогдох боломжтой ба reservation@aeromongolia.mn хаягт и-мэйлээр хандах боломжтой.
  • - Жирэмсэн зорчигч
Тооцоот төрөх хугацаа нь 28-15 хоног байгаа жирэмсэн эмэгтэй эмнэлгийн магадлагаа авчирна. Эмчийн магадлагаанд дараах зүйлийг тодорхойлсон байна. Заасан хугацаанд онгоцоор нисэж болох эсэх Хүүхдийн төрөх тооцоот хугацаа Нислэгийн үед анхаарах зүйлүүд 15 хоног дотор төрөхөөр тооцоологдсон жирэмсэн эмэгтэйг тээвэрлэхээс татгалзана.
  • - Эрүүл мэндийн магадлагаа шаардлагатай зорчигчид /өвчтөн/ Энэ нь биеийн байдал болон оюун санааны хувьд онгоцонд суух, онгоцноос буух мөн нислэгийн үед онцгой анхаарал халамж шаардлагатай зорчигчид юм. Үүнд:
Оюун санааны байдал нь бусад зорчигчид болон нислэгийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй Нислэгийн үед дамнуурга шаардлагатай зорчигчид Халдварт өвчтэй ба өвчин нь бусад зорчигчдод халдварлаж болзошгүй зорчигчид Нислэгийн явцад эмнэлгийн туслалцаа, нэмэлт хүчилтөрөгч, эмнэлгийн тоног төхөөрөмж шаардлагатай зорчигчид.”Аэро Монголиа” Авиа компаний хувьд нислэгийн үед байнга хүчилтөрөгч шаардлагатай зорчигчийг тээвэрлэхгүй. Биеийн байдал нь хэвийн бус жирэмсэн эмэгтэй болон төрөлт нь 28 хоногийн дотор тооцогдож байгаа жирэмсэн зорчигч /Ийм зорчигчийг тээвэрлэлтэнд хүлээн авахаас татгалзана./ Төрөөд 7 хоноогүй нялх хүүхэд болон дутуу төрсөн хүүхэд /Ийм зорчигчийг тээвэрлэлтэнд хүлээн авахаас татгалзана. Нисэх буудалд
  • - Онгоцонд суухдаа биедээ юуг авч явж болохгүй вэ?
Дэлгэрэнгүй мэдээллийг хажуудах зургаас хараарай.
  • - Онгоцонд суухад юуг биедээ авч явбал зүйтэй вэ?
Та онгоцонд суухдаа бэлэн мөнгө, амархан муудах зүйлс, шилэн болон вааран эдлэл, үнэт эдлэл, үнэт цаас, үнэмлэх, бизнесийн чухал бичиг баримт, эм, тариа, цахилгаан бараа (камер, зөөврийн компьютер, зургийн аппарат, гар утас, МР3 тоглуулагч зэрэг) эд зүйлсийг биедээ авч явж байхыг зөвлөж байна. Эдгээр эд зүйлс алдагдах болон гэмтсэн тохиолдолд тээвэрлэгч байгууллага хариуцлага хүлээхгүй тул болзошгүй эрсдлээс сэргийлэх нь зүйтэй.
  • - Спортын хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, шил вааран эдлэл зэрэг хэврэг эд зүйлсийг хэрхэн тээвэрлүүлэх вэ?
Спортын хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, шил вааран эдлэл зэрэг хэврэг эд зүйлсийг тээшинд бүртгүүлэхдээ тээвэрлэлтийн стандарт хангасан, зориулалтын хамгаалагдсан хатуу материалаар хийсэн хайрцаг саванд хийж, жийргэвч материалаар дотор талаас нь хамгаалсан байх шаардлагатай. Хэрэв эдгээр сав баглаа боодлын стандарт хангагдаагүйгээс тээш эвдэрч гэмтсэн тохиолдолд тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй болно.
  • - Үнэгүй тээвэрлэхээр зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү тээштэй бол...?
Таны тээш зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд илүү тээшний төлбөр төлөх ба илүү тээшний үнэ тарифын талаарх мэдээллийг эндээс харах боломжтой.
  •  - Агаарын хөлөгт эд зүйлсээ мартсан бол...?
Аэромонголиа ХХК-ийн газрын үйлчилгээний албанд хандана уу. Утас 70049943. Бусад нисэх буудлуудын хувьд тухайн орон нутаг болон гадаад оронд суугаа манай компанийн төлөөлөгчийн газруудад хандана уу. Холбоо барих мэдээллийг манай вэб сайтийн "Холбоо барих" үндсэн цэсний "Төлөөлөгч" дэд цэснээс авах боломжтой.
  • - Тээш хадгалахуулах бол хэнд хандах вэ?
Аэромонголиа ХХК-ийн газрын үйлчилгээний албанд хандана уу. Утас 70049943. Бусад нисэх буудлуудын хувьд тухайн орон нутаг болон гадаад оронд суугаа манай компанийн төлөөлөгчийн газруудад хандана уу. Холбоо барих мэдээллийг манай вэб сайтийн "Холбоо барих" үндсэн цэсний "Төлөөлөгч" дэд цэснээс авах боломжтой.
  •  - Тээш баглуулах үйлчилгээ хаана байдаг вэ?
Тээшний баглаа, боодлын үйлчилгээ Чингис хаан ОУНБуудлын 2-р давхарын олон улсын явагчийн танхимд байрладаг. Бусад
  • - Төлөөлөгчийн газруудын талаарх мэдээллийг хаанаас авах вэ?
Манай компанийн төлөөлөгчийн газруудтай холбогдох хүсэлтэй бол веб сайтын "Холбоо барих" үндсэн цэсний "Төлөөлөгч" дэд цэснээс харилцах утасны дугаар болон байршал, хаягийг харах боломжтой.
  • - Цаг агаарын ижил нөхцөлд зарим компаниудын нислэг хойшилж байхад, нөгөө хэсэг нь нислэгээ хэвийн явуулдаг вэ?
Нислэгийн үйл ажиллагаанд цаг агаарын нөхцөл байдал шууд нөлөөлдөг. Цаг агаараас шалтгаалсан нислэгийн хязгаарлалт нь тухайн нисэх буудлын хүлээн авах чадвар, агаарын хөлгийн техник үзүүлэлт, авиакомпанийн зөвшөөрөгдсөн үзүүлэлт, зэрэг олон шалтгаантай. Иймд цаг агаарын ижил нөхцөлд зарим компаниудын нислэг хойшилж байхад зарим нэг нь нислэгээ үргэлжлүүлдэг нь дээрхи хязгаарлалтуудтай шууд холбоотой юм.