KHOVD

Ховд аймаг нь Алтайн нуруу Монгол Алтайн их уулст оршино, Энд Мөнххайрхан,Хөхсэрх,Баатар хайрхан,Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар кембрийн өмнөх үе ийн суурь чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Нүүрс (Хөндлөн), гянта гануур (Бодонч), болор (Оошигийн ус, Цагаантолгой) бий бөгөөд барилгын материалын баялаг бий. Ховд аймгийн нутгаар Ховд гол , Буянт гол, Булган гол, Чонохарайх гол, Цэнхэр гол зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур, Цэцэг нуур зэрэг том, жижиг нуурууд оршдог.Нэвтийн рашаан, Булганы рашаан, Индэртийн рашаан зэрэг рашаан ус олон бий. аймаг Улаанбаатар хотоос 1,580 км зайд оршдог. Ховд нь олон үндэстний соёл иргэншлээрээ ялгаатай ба 17 гаруй үндэстэн, ястны нутаг юм. Эдгээр үндэстэнүүд бүгд өөр өөрсдийн гэсэн уламжлалт сууц, суурин хэв маяг, хувцаслалт, соёл заншилтай. Ховд нь цаг агаарын эрс тэс уур амьсгалтай бөгөөд зуны улиралд 40 градус хүрч, өвлийн улиралд – 30 градус хүртэл хүйтэрдэг байна.