IRKUTSK

Эрхүү хот улсын нийслэл  Москвагаас  5185 км,  Байгал  нуураас баруун хойш 72 км зайд Енисей мөрөнд цутгадаг  Ангар  мөрний эрэгт оршдог. Эрхүүгийн УЦС-ын хэсэгт мөрөн 580 м өргөн болдог. Хотын нэрийн анхдагч утга болсон Иркут гол хотын баруун урдаас ирж Ангарт цутгадаг. Ангар хотыг зүүн эрэг, баруун эрэг гэж хоёр хуваана.
Эрхүү зундаа халуун, өвөлдөө хүйтэн. VII сард дунджаар +18°C, ихдээ +37.2°C, I сард дунджаар −18°C, туйлдаа −49.7°C хүрдэг.