GOVI-ALTAI

Говь-Алтай аймаг нь монголын баруун өмнөд хэсэгт орших бөгөөд нутгийн дундуур нь Монгол  Алтайн нуруу  баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэйгээр нэвтлэн өнгөрнө.

Аймгийн нутгийн хойд захаар  Завхан гол  урсах бөгөөд Зүйл, Сагсай зэрэг адагтаа ширгэдэг гол горхи бий, Мөн  Ихэс ,  Шарга ,  Тонхил  зэрэг нуурууд бий. Хөнхөр зуслан, Улаанхайрхан, Аргалант зэрэг рашаан ус бий. Говь-Алтай аймаг бол нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсдаа 2-рт орно.