Монгол Улсын Анхны Хувийн Эзэмшлийн Агаарын Зорчигч Тээврийн Компани

2001 онд үүсгэн байгууллагдаж, анхны дотоодын нислэгээ 2003 оны 5-р сард үйлдсэн байна. Өнөөдрийн байдлаар 140 гаруй ажилтан албан хаагчтай, Фоккер-50 маягийн 50 зорчигчийн суудалтай агаарын хөлгөөр орон нутгийн 8 чиглэл олон улсын 2 чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна. Анхны Фоккер-50 агаарын хөлгөө 2003 онд, Фоккер-100 агаарын хөлгөө 2006 онд тус тус хүлээн авсан ба 2007 онд Моннис группын хөрөнгө оруулалтаар өөрсдийн менежмент болон санхүүгийн байдлыг дээшлүүлэн үйл ажиллагаа болон аюулгүй байдлыг өндрөөр ханган ажиллах болсон.

Түүхэн Замнал

  • - 2001 оны 6-р сард АЭРОМОНГОЛИА ХХК үүсгэн байгуулагдсан.
  • - 2002 онд Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг авсан.
  • - 2003 оны 5-р сард 2 ширхэг Фоккер-50 агаарын хөлгөө хүлээн авсан.
  • - 2003 оны 5-р сарын 23-нд анхны нислэгээ үйлдсэн.
  • - 2003 оны 12-р сард анхны олон улсын нислэгээ Хөххот чиглэлд үйлдсэн.
  • - 2004 оны 4-р сард Эрхүүгийн чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.
  • - 2006 оны 1-р сард Фоккер-100 агаарын хөлгөө хүлээн авсан.
  • - 2006 онд Монгол Улсад анх удаа орон нутгийн чиглэлд тийрэлтэт хөдөлгүүртэй агаарын хөлгөөр нислэг үйлдсэн.
  • - 2006 оны 2-р сард Ченгжү чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.
  • - 2006 оны 3-р сард Тяньжин чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.
  • - 2006 оны 7-р сард хоёр дахь Фоккер-100 агаарын хөлгөө хүлээн авсан.
  • - 2006 оны 12-р сарын байдлаар орон нутгийн нийт нислэгийн 90 хувийг дангаараа үйлдсэн.
  • - 2007 онд Моннис групп хөрөнгө оруулалт хийж компанийн менежментийг авсан.
  • - 2010 онд гурав дахь Фоккер-50 агаарын хөлгөө хүлээн авсан.
  • - 2012 онд дөрөв дэхь Фоккер-50 агаарын хөлгөө хүлээн авсан.
  • - 2018 онд тийрэлтэт хөдөлгүүрт анхны Regional jet Embraer ERJ145LR агаарын хөлгөө хүлээн авсан.
  • - 2019 онд хоер дахь Embraer ERJ-145LR агаарын хөлгөө хүлээн авсан

Агаарын Хөлөг

АЭРОМОНГОЛИА ХХК нь өнөөдрийн байдлаар Embraer ERJ145LR маягийн агаарын хөлгүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Embraer ERJ145LR

Шатахуун багтаамж 5140 литр

Нислэгийн түүх 530км/цаг

Бүхээгийн өргөн 2,5 метр

Бүхээгийн тохиргоо 50Y суудалтай