Аялалд гарахын өмнө

1. Нэр томъёо
“Тийз” гэдэг нь зорчигч, тээвэрлэгч хоёрын хооронд байгуулсан тээвэрлэлтийн тухай гэрээ буюу гэрээний баталгаа болох төлбөрийн баримтыг хэлнэ. “Зорчигч” гэдэг нь агаарын хөлгөөр зорчихоор тээвэрлэгчтэй гэрээ байгуулсан этгээдийг хэлнэ. “Тээвэрлэгч” гэдэг нь тухайн тээвэрлэлттэй холбогдох бусад үйлчилгээг гүйцэтгэж буй агаарын тээврийн байгууллагуудыг хэлнэ. “Хүүхэд ”гэдэг нь нислэг эхлэх өдөр 2 нас хүрээгүй бол “нялх хүүхэд”, 2-12 хүртэл насны бол “хүүхэд” гэж нэрлэнэ.
2. Бүртгэл
Зорчигч нь тухайн нислэгийн цагаас 2 цагийн өмнө нисэх буудал дээр өөрийн бичиг баримттайгаа ирсэн байх шаардлагатай. Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ бүрэн эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна.
3. Ачаа тээш
Та орон нутгийн нислэгээр зорчих гэж байгаа бол гар тээш 5 кг тээш 10 кг нийт 15 кг , хэрэв олон улсын нислэгээр зорчих гэж байгаа бол гар тээш 5кг тээш 15 кг нийт 20 кг тээш авж явах эрхтэй. Зорчигч өөрийн биедээ 5 кг хэтрэхгүй тээшийг авж явах эрхтэй бөгөөд гар тээшний 3 талт хэмжээс нь 110 см хэтрэхгүй байна. Хүүхэд олон улс болон орон нутгийн нислэгт 10 кг тээш авж явах эрхтэй. Мөн нярай хүүхэд өөрийн тэргээ үнэгүй авч явах эрхтэй. Хэрэв таны тээш дээр заагдсан хэмжээнээс хэтэрвэл илүү тээшний үнэ төлөх ба илүү тээшний үнийн талаарх мэдээллийг 7010-3030 дугаараас лавлана уу.
4. Тээвэрлэгч нь зорчигч болон тээшийг хугацаанд нь тээвэрлэх талаар өөрөөсөө хамаарах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй. Тээвэрлэгч нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн нислэг саатал, нислэг цуцлалт үүссэн тохиолдолд дамжин нислэгт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.