Авч явахыг хориглох зүйлс

Агаараар тээвэрлэх үед  өөрийн шинж чанараараа хүний эрүүл мэнд, эд хөрөнгө болон нислэгийн аюулгүй байдалд үлэмж хор хүргэж болох биет зүйл болон бодисыг аюултай ачаа гэх ба эдгээр аюултай ачааг Аэро Монголиа компанийн агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглоно. Та аялалд гарахын өмнө хориотой болон хязгаарлагдсан эд зүйлсийн талаарх мэдээлэлтэй сайтар танилцаарай.
Үүнд:

  • Тэсрэх бодис – төрөл бүрийн тэсрэх бодис, салют гэх мэт
  • Шахмал хий – баллонтой хүчилтөрөгч, бутан гэх мэт,
  • Шатамхай шингэн болон хатуу бодис – бензин, ацетон, асаагуурын шингэн, аяны шүдэнз, будаг, аялалын зуух гэх мэт
  • Цацраг идэвхит бодис – цацраг идэвхит бодис агуулсан түүхий эд, эмнэлгийн болон үйлдвэрийн зориулалттай бодис,
  • Халдварт болон хорт бодис – шавьжны хор, эд эрхтэн, шинжилгээний дээж  гэх мэт,
  • Исэлдүүлэгч бодис – устөрөгчийн хэт исэл агуулсан цайруулагч нунтаг гэх мэт,
  • Бусад аюултай бодис, эд зүйлс – соронзон материал, хуурай мөс гэх мэт