Хүүхэд

Нэг том хүн хоёр нялх хүүхдийг асарч тээвэрлэж болно. Энэ тохиолдолд дараах журмыг мөрдлөг болгоно. Yүнд :

- Нэг нялх хүүхэд нь тусгайлан суудал хэрэглэж, түүн дээр хүүхдийн тусгай зориулалтын суудалтайгаа байна.
- Нөгөө нялх хүүхэд нь тусгайлан суудал эзлэхгүйгээр асарч яваа хүнийхээ гар дээр байж болох бөгөөд эсвэл, тусгай зориулалтын хүүхдийн суудал хэрэглэхгүйгээр тусад нь суудал хэрэглэх, эсвэл тусгай суудал эзлээд түүн дээр хүүхдийн суудал тавьж хэрэглэнэ.
- Нэг аялалаар тээвэрлэж болох нялх хүүхдийн нийт тоо нь зорчигчдын суудлын 10 хувь, мөн тухайн онгоц дахь нярайн даруулгын тооноос хэтрэхгүй байх ёстой.
- Нялх хүүхэдтэй зорчигчийг ослын хаалганы ойролцоо суулган тээвэрлэхийг хориглоно.

Хүүхдийн тариф нь нислэг үйлдэж буй чиглэлээсээ хамаараад үндсэн тарифын доорхи хувиар тогтоогдоно. Үүнд:

- 0-2 насны нялх хүүхэд/infant/ -10 %
- 2-12 насны хүүхэд /child/ - 50 %

АСРАН ХАМГААЛАГЧГҮЙ ХҮҮХЭД

Асран хамгаалагчгүй хүүхэд гэж:

·         5-12 хүртэлх насны ганцаараа аялж буй хүүхэд

·         12-16 хүртэлх насны тусгай анхаарал халамж шаардагдах хүүхдийг хэлнэ.

Ганцаараа аялж байгаа 12-16 хүртэлх насны хүүхдэд ердийн үйлчилгээ үзүүлэх ба 5-11 насны ганцаараа аялж буй хүүхдэд онцгой анхаарал тавьж үйлчилнэ. Эцэг эх нь эсвэл асран хамгаалагч нь тухайн бага насны хүүхдийг хөөрөх буудал дээр нь үдэж гарган, буух буудал дээр нь угтаж авах ёстой. Аялал бүрдүүлэгч нь асран хамгаалагчгүй хүүхдийн нэр, суудлын дугаар зэргийг агаарын хөлгийн үйлчлэгчид мэдэгдэх шаардлагатай ба түүний очих олон улс ба орон нутгийн төлөөлөгч, аялал бүрдүүлэгч нарт тухайн хүүхдийг угтан авч, эцэг эх эсвэл асран хамгаалагчид нь гардуулах талаар мэдээллийг өгнө.

ХYYХДИЙН СУУДАЛ

Онгоцон дотор болон машин дотор нялх хүүхдийг суухад зориулж тусгайлан хийсэн суудлыг “хүүхдийн суудал” гэнэ.

Компанид зориулалтын хүүхдийн суудал байхгүй бөгөөд зорчигч нь зорчигчийн бүхээгт хүүхдийн суудал ашиглахыг хүсвэл өөрийнхөө зориулалтын хүүхдийн суудлыг авч ирж ашиглаж болно.

Хүүхдийн суудалтай хүүхэдтэй зорчигчийг ослын хаалганы ойролцоо суулган тээвэрлэхийг хориглоно. Хүүхдийнхээ суудлыг байрлуулах, бэхлэх нь түүнийг асарч яваа эцэг эх эсвэл асран хамгаалагчийн үүрэг байна.

Аюулгүй байдлын талаар

Орон нутгийн нислэгээр зорчих хүмүүсээр дамжуулан насанд хүрээгүй хүүхдийг дайж явуулж байгаа нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 113-р зүйлд заасан гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа тул хүүхдийн эцэг, эх болон асран хамгаалагч нараас нотариатын байгууллагаар баталгаажуулсан итгэмжлэх бичигтэй бүртгэл хийхийг анхаарна уу.

Нисэх буудлын аюулгүй байдлын шалгагч нь зорчигчийн иргэний үнэмлэх, тийз, суугчийн тасалбар шалгахын зэрэгцээ бусдад дайгдаж яваа хүүхдийн итгэмжлэх бичгийг үндэслэж агаарын хөлөгт нэвтрүүлэхийг мэдэгдэж байна.