28 хоногийн дотор төрөхөөр тооцоологдож байгаа жирэмсэн эмэгтэйг тээвэрлэлтэнд хүлээн авахдаа эмнэлгийн магадлагааг шаардана. Эмчийн магадлагаанд дараах зүйлийг тодорхойлсон байна.
- Заасан хугацаанд онгоцоор нисэж болох эсэх
- Хүүхдийн төрөх тооцоот хугацаа
- Нислэгийн үед анхаарах зүйлүүд
Бүртгэлийн цэг дээр бүртгүүлэхдээ албан бус маягттай байвал өргөдөл бичин гарын үсэг зуран баталгаажуулснаар тээвэрлэнэ.
Суудал хуваарилалт: Жирэмсэн зорчигчид гарах хаалга болон ослын хаалганы ойролцоо суудал хуваарилахгүй.
Тээвэрлэхээс татгалзах: Хүүхэд төрөх хугацаа нь 2 долоо хоног буюу түүнээс бага хугацаанд төрөхөөр тооцоологдож байгаа жирэмсэн эмэгтэйг тээвэрлэлтэнд хүлээн авахгүй.






