.jpg)
1. БИЛЕТ ЗАХИАЛГА: Та билет захиалах болон худалдан авахдаа Аэромонголиa компанийн Тийз борлуулах төв болон төлөөлөгчийн газруудад иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээтэйгээ хандана уу.
2. СУУДАЛ БАТАЛГААЖУУЛАХ: Та тогтоосон хугацаандаа суудлаа баталгаажуулж аваагүй тохиолдолд захиалга тань хүчингүй болно. Та өдрөө өөрчлөх бол тодорхой заагдсан торгуулийг, хэрэв нэр солих бол 20000 төгрөгийн шимтгэл төлнө.
3. БҮРТГЭЛ: Манай бүртгэлийн ажиллагаа нислэг эхлэхээс Орон нутгийн нислэгт 1 цаг 30 минутын өмнө, Олон улсын нислэгт 2 цагийн өмнө эхэлнэ. Та нисэх онгоцны буудалд цагаасаа хоцрохгүй очсон байх ёстой бөгөөд нислэг эхлэхээс 30 минутын өмнө бүртгэлийн ажиллагаа дуусна гэдгийг анхаарна уу.
4. БИЛЕТ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙХ ХУГАЦАА: Та билетээ ямар нэгэн хөнгөлттэй авсан бол доорх нөхцөлд хамаарахгүй. Та билетээ нэг талтай болон ирж очихтой нь хамт худалдан авч болно. Таны нисэх өдөр, цаг билет дээр заавал тавигдсан байх ёстой. Хэрэв та тухайн өдөртөө нисээгүй бол 40 болон түүнээс дээш хувийн шимтгэл төлөх ба заагдсан билетийн хүчинтэй хугацаанд амжиж билетээ буцаахгүй бол 100 хувь компанийн орлого болохийг анхаарна уу.






