Мэдээ мэдээлэл

"Аэромонголиа" ХХК Фоккер-50 онгоцны 2-р нисгэгчээр бүл нэмлээ

  • МЭДЭЭ
  • Нийтлэгдсэн: 2012-01-12 04:02:29

      Үндэсний шилдэг агаарын тээвэрлэгч “Аэромонголиа” компанийн Фоккер-50 онгоцны 2-р нисгэгч Я.Батжаргал бие даасан анхны нислэгээ хийсэн баярт үйл явдал 2012 оны 1 дугаар сар 11-ний энэ өдөр тохиолоо.

      Я.Батжаргал нь 1988 онд ЗХУ-д нисэхийн сургууль төгссөн бөгөөд АН-2, ЮУ-12, АН-26, Airbus-310 гэсэн онгоцууд дээр нислэг үйлдэж байсан туршлагатай нисгэгч төдийгүй агаарт нийт 4800 цаг нисч монголын иргэний агаарын тээвэрт өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан нэгэн билээ. Я.Батжаргал нь  2011 онд  Швед улсын “Оксфорд” академид Фоккер-50 маягийн агаарын хөлөгт шилжих сургалтанд амжилттай хамрагдан ирээд ийнхүү “Аэромонголиа” авиакомпанийн Фоккер-50 онгоцны 2-р нисгэгч болж байгаа билээ.

Буцах