Мэдээ мэдээлэл

Мөрөөдөлийн нислэг реалити шоуны ялагч тодорлоо

  • МЭДЭЭ
  • Нийтлэгдсэн: 2011-12-06 02:33:03

     Оллоо телевизийн зохион байгуулсан  “Мөрөөдөлийн нислэг” реалити шоу 12 дугаар сарын 04-ний өдөр ялагчаа тодрууллаа. Аэромонгоиа ХХК-ийн ивээн тэтгэсэн  энэхүү шоунд нийт 100 гаруй залуус өрсөлдсөнөөс сүүлийн шатанд 10 залуу үлдэж хоёр сарын турш  авъяас, чадвараараа өрсөлдсөн юм.  Тус шоуны ялагчыг Оллоо телевизийн 3000 ам.долларын мөнгөн шагнал мөн ивээн тэтгэгч байгууллага болох Аэромонголиа ХХК-нд онгоцны үйлчлэгчийн ажлын байр хүлээж байсан билээ. Тэгвэл энэхүү шагналын эзнээр шилдэг оролцогч Н.Халиун тодорч, ялагч болсон байна. Ямартайч олон залуусаас бүхий л талаараа давуу байж, түрүүлж чадсан Н.Халиун нь хүсэл мөрөөдөлийнхөө төлөө зориглон амжилтанд хүрч ирээдүйн ажлын байриа бататгаад авлаа.

Буцах