Мэдээ мэдээлэл

ITF-2011 үзэсгэлэнд “Аэромонголиа” ХХК дэмжигч байгууллагаар амжилттай оролцлоо

  • МЭДЭЭ
  • Нийтлэгдсэн: 2011-12-05 06:26:20

     Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон зарласнаас хойш энэ ажлын хүрээнд хийж буй томоохон арга хэмжээний нэг нь « Mongolia ITF» олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн билээ. БОАЖЯ, АЖҮТ-тэй хамтран MONGOLIA ITF-2011 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 2-3-нд Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж дууслаа. Энэхүү үзэсгэлэнд “Аэромонголиа” компани жил болгон амжилттай оролцсоор ирсэн бөгөөд сүүлийн хоёр жил дэмчигч байгууллагаар оролцож байна.

     Энэ жил ОХУ, БНХАУ, Англи, БНСУ, Испани зэрэг орны бизнесийн төлөөлөл, Их Түмэн гол, Цайны зам” олон улсын төсөл хөтөлбөрийн удирдлагууд оролцсоноос гадна уламжлал ёсоор 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирж өөрийн аймгийн талаарх сонирхолтой илтгэлүүд тавьсан билээ. Монгол Улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор, зочид буудал, жуулчны бааз, авиа компани, төрийн болон ТББ, төсөл хөтөлбөр, урлаг соёлын байгууллага, гар урлалын үйлдвэрлэл эрхлэгч зэрэг 80 гаруй байгууллага оролцсон байна.

     ITF-2011 үзэсгэлэнгийн сүүлийн өдөр үзэсгэлэнд оролцсон нийт зочид төлөөлөгчид, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа байгууллагууд оролцсон хүндэтгэлийн хүлээн авалт болсон бөгөөд энэхүү хүлээн авалтын үеэр “Аэромонголиа” компани өөрийн нэрэмжит шагнал болох  “АЛТАН ЖИГҮҮР”, “МӨНГӨН ЖИГҮҮР”, “ХҮРЭЛ ЖИГҮҮР” өргөмжлөлөө 2011 онд оруулсан нийт орлогын дүнгээрээ тэргүүлсэн аялал жуулчлалын байгууллагуудаас “NEW JUULCHIN”, “ACTIVE ADVENTURE TOURS MONGOLIA”, “AYAN TRAILS” компаниудад гардууллаа.

Буцах