"Аэромонголиа" ХХК-ийн Коммерийн албаны менежерүүд 2011 оны 11 дүгээр сарын 25-28-ны өдрийн хооронд Эрхүү хотын төлөөлөгчийн газарт албан томилолтоор ажилласан бөгөөд тус компанийн олон улсын чиглэл болох Эрхүү мужийн ард иргэд болон зорчигчдод Аэромонголиа компанийг танилцуулах болон бусад сурталчилгаа хийх мөн тус мужийн аялал жуулчлалын холбооны удирдлагуудтай уулзалт зохион байгуулах гэх мэт үндсэн зорилгын хүрээд амжилттай ажиллаад ирлээ. Дээрх уулзалтад ОХУ-ын Эрхүү мужийн бүс нутгийн аялал жуулчлалын холбоон ерөнхийлөгч Игорь Юрьевич Коваленко тэргүүтэй удирдлагууд оролцсон бөгөөд уулзалтын явцад хамтран ажиллах санал солилцож, тодорхой хэд хэдэн тохиролцоонд хүрсэн юм.
Мөн энэ үед Эрхүү муж дахь Монгол Оюутны холбооны “Монгол Орос улсын хооронд Дипломат харилцаа тогтсоны 70 жил”, “МУ тунхагласны 87 жилийн ой”-н арга хэмжээ болсон бөгөөд ерөнхий ивээн тэтгэгч Аэромонголиа компанийн зүгээс Эрхүү чиглэлийн нислэгийн хөнгөлөлттэй аялах эрхийн бичиг, гарын бэлгийг сурлага хөдөлмөр, авъяас чадвараараа бусдыгаа манлайлсан шилдэг 20 оюутанд гардуулж 2012 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх нислэгүүдэд Оюутны 50%-ийн хямдралыг үзүүлж байгаагаа зарлалаа.






