Ачаа тээш

     Зорчигч та Олон улсын нислэгт гар тээш 5 кг, тээш 15кг буюу нийт 20кг тээшийг, Орон нутгийн нислэгт гар тээш 5кг, тээш 10кг буюу нийт 15кг тээшийг үнэ төлбөргүй авч явах эрхтэй. Үүнд гар тээш нь суудлын дээрх зайнд багтах хэмжээний 3 талын нийлбэр нь 115 см , жин нь 5кг-аас хэтрэхгүй байх ёстой. Хэрэв 1 зорчигч 35кг-аас дээш ачаа тээш тээвэрлэх шаардлагатай үед компанид урьдчилан мэдэгдэж нислэг эхлэхээс 24 цагийн өмнө карго ачаанд өгч болно. Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс тээвэрлэгч нь тухайн аялалд бүртгэх тээшний хэмжээг хязгаарлах эрхтэй.

     Ачаа тээшний хэмжээ:

Чиглэл
Насанд хүрсэн иргэд
Хүүхэд
Нярай
Орон нутаг
15кг
10кг
Хүүхдийн тэрэг
Олон улс
20кг
15кг
Хүүхдийн тэрэг

Дээрх үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох хэмжээнээс хэтэрсэн тээшийг илүү гарсан кг тутамд зохих тарифын дагуу үнэ төлнө. Илүү тээшний төлбөр нь тухайн чиглэл бүрд харилцан адилгүй байдаг ба компани нь энэ тарифыг өөрөө тогтооно.

     Илүү тээшний үнэ:

Чиглэл
Илүү тээш /1кг/
Өлгий
3200
Ховд
3000
Улаангом
3000
Алтай
2400
Мөрөн
2400
Даланзадгад
2400
Овоот
2400
Оюутолгой
2400
Тавантолгой
2400
Хөххот
7000
Эрхүү
5000

    

     ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЗҮЙЛС
    Зорчигч та мөнгө, үнэт эдлэл, алт мөнгөн эдлэл, үндэсний болон гадаад орны валют, үнэт цаас, хэврэг олон түргэн мууддаг эд зүйлсийг тээшиндээ авч явахгүй байхыг зөвлөж байна. Эдгээр тохиолдолд компани нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

     ЗОРЧИГЧИЙН ГАР ТЭЭШИН ДЭХЬ ШИНГЭН ЗҮЙЛСИЙН ХЯЗГААРЛАЛТ
   Нислэгийн аюулгүй байдлыг хангах, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-с тавьж буй шаардлагын дагуу зорчигчдын гар тээшин дэх шингэн зүйлсэд дараах хязгаарлалтыг тавина.Үүнд:
• Зорчигчийн гар тээшин дэх шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савалгаатай байна.
• Эдгээр шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна.
• Зорчигч бүрт зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө.
• 100 мл-ээс илүү хэмжээтэй шингэн зүйлсийг бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлүүлнэ.
• Нислэгийн явцад хэрэглэх эм болон хүүхдийн хоол тэжээлийн шингэн зүйлсэд дээрх хязгаарлалт хамаарахгүй болно.

     ОНГОЦОНД АВЧ ЯВАХАД ХОРИОТОЙ ЗҮЙЛС
   Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэсэрч дэлбэрэх бодис, шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис, /их хэмжээний шүдэнз, асаагуур/,шахсан хий, хорт болон халдварт бодис /шавьж устгагч бодис/, идэмхий бодис /цайруулагч шингэн гэх мэт/, цацраг идэвхит бодис, соронзлогдсон материал, исэлдүүлэгч бодис, харшил үзүүлэгч бодис зэрэг хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодис агуулсан аюултай ачааг тээвэрлэлтэнд хүлээж авахгүй бөгөөд хутга мэс, хурц үзүүртэй эд зүйлс, /таяг, шүхэр, зүү, цаасны хутга гэх мэт/, буу зэвсэг зэрэг зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хатуу хориглоно.
Нислэгийн үед онгоцны холбооны навигацийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс богино долгионы радио дамжуулагч, гар утас, компьютер, хөгжим, бүх төрлийн CD, DVD тоглуулагч, зөөврийн зурагт, FM радио ямар ч тохиолдолд ажиллуулахыг хатуу хориглодог болохыг анхаарна уу.

      Тайлбар
    Дараах цахилгаан бараа болон эд зүйлсийг онгоцонд хэрэглэхийг хориглоно. Зөөврийн утас, богино долгион хүлээн авагч,үүрэн телефон, компьютер, хөгжим, бүх төрлийн CD, DVD тоглуулагч зэргийг онгоц газардах хүртэл унтрааж байна.