Шагнал

- 2004 онд Баруун бүсийн судалгааны төвөөс “Сэтгэлд дотно үйлчилгээ” өргөмжлөл авсан.

- 2007 оны 01-р сард Үндэсний татварын ерөнхий газраас орлого татвараа үнэн зөв тодорхойлж тайлагнагч аж ахуйн нэгж “Талархал” авсан.

- “Аэромонголиа” ХХК ямагт зорчигч үйлчлүүлэгчиддээ сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэхийг зорьж ажилладаг бөгөөд бидний энэ хичээл зүтгэлийг Дэлхийн Чанарын хорооноос үнэлж, Аэромонголиа компанийн хамт олны чанарыг дээд зэрэгт байлгахын төлөө байнгын хичээл зүтгэл, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгаж, найдвартай аюулгүй үйлчилгээ үзүүлж, манлайлал шинэчлэлийн тал дээр ахиц гаргасан хүчин чармайлтуудыг тэмдэглэж олон улсын чанарын “Цагаан алтан од” шагналыг 2008 оны 09.22 -нд Францын Парис хотноо гардуулсан. 2006 онд энэ шагналын “Алтан Од” номинацийг тус компани авч байсан ба дахин нэг шат ахин энэ шагналынхаа дээд талын шагналыг авсан нь тус компаний хамт олны төдийгүй Монголын Иргэний Агаарын Тээврийн түүхэн дэх томоохон үйл явдал болж байсан.

- 2011 онд "Монгол улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 86 жилийн ойн баяр" буюу ИНЕГ-ийн системийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан спортын олон төрөлт тэмцээний хөлбөмбөгийн төрөлд манай компаний хөлбөмбөгийн баг амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн