Бидний түүх

 

  • Түүхэн он цагийн дараалал

  • -    2001 он 06 сард Аэро Монголиа ХХК үүсгэн байгуулагдлаа.

  • -    2002 оны 10 сард Аэро Монголиа ХХК агаарын тээвэрлэгчийн эрх авсан.

  • -    2003 оны 05 сард Фоккер 50 маягийн 2 ширхэг агаарын хөлгөө хүлээн авав.

  • -    2003 оны 06 сарын 03-нд зорчигч тээврийн анхны нислэгээ орон нутагт хийсэн

  • -    2003 оны 12 сард анхны олон улсын нислэгээ хийж эхэлсэн.

  • -    2003 оны 12 сард Улаанбаатар-Хөх хотын чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.

  • -    2004 онд Баруун бүсийн судалгааны төвөөс “Сэтгэлд дотно үйлчилгээ” өргөмжлөл авлаа.

  • -    2004 оны 4 сард Улаанбаатар- Эрхүүгийн чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.

  • -    2005 оны 05, 06 саруудад Германы Заарбрюкен хот дахь Контакт эйр компанид Фоккер 50 маягийн 2 агаарын хөлгөндөө их засварын ажил хийлгэв.

  • -    2006 оны 01 сард Фоккер 100 маягийн анхны агаарын хөлгөө хүлээн авав.

  • -    2006 оны 01 сард Монголын орон нутгийн чиглэлд анх удаа тийрэлтэт хөдөлгүүрт онгоцоор нислэг үйлдэж эхэлсэн.

  • -    2006 оны 02 сард Улаанбаатар- Чеонжугийн чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.

  • -    2006 оны 03 сард Улаанбаатар- Тянжинь чиглэлд анхны нислэгээ үйлдэв.

  • -    2006 оны 03 сард “Худалдаа аж үйлдвэрийн танхим”-ын гишүүн байгууллагаар элсэв.

  • -    2006 оны 07 сард Фоккер 100 маягийн хоёр дахь агаарын хөлгөө хүлээн авав.

  • -    2006 оны 09 сард Дэлхийн чанарын хорооноос “Чанарын Алтан од” шагнал авсан.

  • -    2006 оны 12 сард орон нутгийн нислэгийн 90%-ийг үйлддэг болсон.

  • -    2007 оны 01 сард Үндэсний татварын ерөнхий газраас орлого татвараа үнэн зөв тодорхойлж тайлагнагч аж ахуйн нэгж  “Талархал” авлаа.

  • -    2007 оны 02 сард Германы Заарбрюкен хот дахь Контакт эйр компанид Фоккер 50 маягийн  агаарын хөлгөндөө их засварын ажил хийлгэв.

  • -    2007 оны 06 сард Моннис групп  хөрөнгө оруулалт хийн компанийн менежментийг авав.

  • -    2008 оны 04 сард Монголын агаарын тээвэрлэгчдийн холбоонд гишүүнээр элслээ.

  • -    2008 оны 08 сард Тийз борлуулах төвийн шинэ байрны нээлт хийв.

  • -    2008 оны 09 сард Хөх хотын төлөөлөгчийн газрын шинэ байрны нээлт хийлээ.

  • -    2008 оны 09 сард Дэлхийн чанарын хорооноос “Чанарын Цагаан алтан од” шагнал авлаа.