.jpg)
Аливаа байгууллагын ололт амжилтыг мэргэшсэн чадварлаг боловсон хүчингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. "АэроМонголиа" ХХК-ийн нисгэгчид нь "Монголын Иргэний Агаарын Тээвэр"-т олон жил хүчин зүтгэсэн бөгөөд агаарт 8000-23000 цагийн гүйцэтгэлтэй бөгөөд олон Улсын Иргэний Нисэхийн дүрмийн шаардлагын дагуу битүүмжлэлттэй кабины болон авран хамгаалах, шилжих сургалт, давтан сургалтыг БНСУ, Малайз, Сингапур болон Швед улсын “Oxford Aviation Academy”-д жилд 2 удаа тус тус тогтмол хуваарийн дагуу хамрагддаг.
Инженер техникийн бүрэлдхүүн нь Голланд улсын Фоккерын Засвар Үйлчилгээний Сургалтын төвд суралцаж онол болон дадлагын хувьд удаа дараа мэргэжлээ дээшлүүлсэн чадварлаг залуу боловсон хүчинтэй билээ.
Манай компанийн хамт олон хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Фоккер-50 маягийн агаарын хөлгийн аюулгүй ажиллагаа, найдвартай байдлыг өндөр түвшинд ханган ажилладаг бөгөөд агаарын хөлгийн засвар үйлчилгээг эрс тэс уур амьсгалд зохицуулан тусгай хөтөлбрөөр хийдэг.
Боловсон хүчний сургалтанд хамрагдсан байдал
- 2002-2007 он хүртэл Швед улсын Стокольм хотын SAS академийн бүхээгийн дадлагажуурын сургалтанд компанийн нисгэгч нар жил бүр 2 удаа хамрагдан амжилттай дүүргэж ирлээ.
- 2002 оны 12 сард Голланд улсын Амстердам хот дахь Фоккер сервис компанийн фоккер онгоцны техникийн сургалтанд инженер техникийн бүрэлдхүүн 9 хүнтэй групп хамрагдаж амжилттай дүүргэв.
- 2003 оны 02 сард Голланд улсын Амстердам хот дахь Фоккер сервис компанийн Авионикийн инженерийн сургалтыг компанийн чанар баталгаажуулалтын менежер амжилттай дүүргэв.
- 2003 оны 03 сард БНХАУ-ын Бээжин хот дах Прат Витнэ сервисийн хөдөлгүүрийн сургалт, параметрийг унших сургалтуудад компанийн 3 инженер амжилттай оролцлоо.
- 2004 оны 02 сард БНХАУ-ын Бээжин хот дахь Прат Витнэ сервисийн шугамын техник үйлчилгээ ба хөдөлгүүрийн эд анги дурандах сургалтанд компанийн 2 инженер хамрагдаж амжилттай дүүргэв.
- 2004 оны 03 сард Голланд улсын Амстердам хот дахь Фоккер сервис компанийн фоккер онгоцны инженерийн сургалтыг компанийн инженерингийн менежер амжилттай төгсөв.
- 2004 оны 03 сард Францын Парис хотноо Техник үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх тухай сургалтанд чанар баталгаажуулалтын менежер хамрагдлаа.
- 2005 оны 02 сард АНУ-ын Акрон хот дахь Техник үйлчилгээний засварын төвд онгоцны дугуй болон тормозны техник үйлчилгээний сургалтанд компанийн инженерингийн менежер, шугамын менежер нар хамрагдав.
- 2005 оны 06 сард ОХУ-ын Эрхүү хот дахь COSCAP-North Asia компаниас зохион байгуулсан Аюултай ачааг агаараар аюулгүй тээвэрлэх техникийн зааварчилгаа сургалтанд нисгэгч, агаарын хөлгийн үйлчлэгч, аялал бүрдүүлэгч нийт 5 хүн хамрагдлаа.
- 2005 оны 10 сард БНХАУ-н Бээжин хотод MSG-3 сургалтанд чанар баталгаажуулалтын хэлтсийн менежер хамрагдлаа.
- 2005 оны 12 сард БНСУ-ын Сөүл хот дахь А-Боинг компаний Фоккер 100 маягийн агаарын хөлгийн дадлагажуурт нисэх бүрэлдхүүний 5 хүн хамрагдаж төгслөө.
- 2006 оны 02 сард БНСУ-ын Сөүл хот дахь Азийн нисэх онгоцны сургалтын төвд Авран хамгаалах, аюулгүй ажиллагааны сургалтанд нисгэгч, агаарын хөлгийн үйлчлэгч нийт 8 хүн хамрагдав.
- 2006 оны 09 сард БНХАУ-ын Бээжин хот дахь Прат Витнэ сервисийн PW 125 B хөдөлгүүрийн сургалтанд инженер техникийн 2 ажилтан хамрагдлаа.
- 2006 оны 11 сард Их Британийн Ист Кальбрейт дахь Роллс Ройс TAY-650-2 хөдөлгүүрийн сургалтанд инженерингийн менежер, ээлжийн ахлагч нар хамрагдав.
- 2006 оны 11 сард Сингапурын Алтеон Боинг компанийн Ф-100 онгоцны бүхээгийн дадлагажуурт 3 нисгэгч хамрагдлаа.
- 2007 оны 03 сард БНХАУ-ын Бээжин хот дахь “Air China flight attendant Training center”-ийн Авран хамгаалах, аюулгүй ажиллагааны сургалтанд Нисгэгч, агаарын хөлгийн үйлчлэгч нийт 12 хүн хамрагдав.
- 2007 оны 04 сард Швед улсын Стокольм хотын G-Cat академийн нисгэгчийн дадлагын сургалтанд компанийн 12 нисгэгчтэй групп хамрагдаж амжилттай дүүргэв.
- 2007 оны 05 сард БНХАУ-ын Хайнань мужийн Саня хотод Хойд Азийн бүсийн КОСКАП хөтөлбөрийн хүрээнд , Агаарын тээвэрлэгчийн аюулгүй ажиллагааны менежмент, тогтолцоо семинарт компанийн аюулгүй байдлын аудитор оролцлоо.
- 2007 оны 06 сард Швед улсын Стокольм хотын Оксфорд авэйшн академийг компанийн 2 нисгэгч Ф-50 онгоцны бүхээгийн дадлагын сургалтанд 2 удаа хамрагдлаа.
- 2007 оны 06 сард Сингапурын Алтеон Боинг компанийн Ф-100 онгоцны бүхээгийн дадлагажуурт 2 нисгэгч хамрагдлаа.
- 2008 оны 05, 11 саруудад Швед улсын Стокольм хотын Оксфорд авэйшн академийн нисгэгчийн дадлагын сургалтанд компанийн нисэх бүрэлдхүүн 2 групп болон 2 удаа хамрагдаж амжилттай дүүргэв.
- 2008 оны 10 сард Гонконг-д Basic AVSEC MANAGEMENT Course-н Нисэхийн аюулгүй байдлын аудиторын сургалтыг Аюулгүй байдлын аудитор амжилттай дүүргэв.
- 2009 оны 04 сард БНХАУ-ын Бээжин хот дахь “Air China” сургалтын төвийн авран хамгаалах сургалтанд Агаарын хөлгийн үйлчлэгч 11 хүн хамрагдлаа.
- 2009 оны 04 сард БНХАУ-ын Бээжин хот дахь “Бойнг” сургалтын төвийн Нислэг үйлдвэрлэлийн инженерийн сургалтанд нислэг үйлдвэрлэлийн 3 мэргэжилтэн хамрагдлаа.
- 2009 оны 04 сард Францын Гонесса хотод хөдөлгүүр дурандах сургалтанд инженер техникийн 3 хүн хамрагдав.
- 2009 оны 04 сард Малайзын Куала Лумпур хотод хөдөлгүүр асаах сургалтанд инженерингийн менежер, шугамын менежер нар хамрагдлаа.






